10:24 AM | |
12 дугаар сарын нэгэн ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдөр бид ДОХ-оор өвчлөгсөд, ДОХ-ын халдвар тээж буй болон үүнээс болж амиа алдсан хэдэн сая хүнийг хүндэтгэдэг билээ. Мөн ХДХВ-ийн халдвартай тэмцсэн 30 жилийн хугацаанд бид ямар амжилт гаргасан, бидний замд учирсан саад бэрхшээлийг даван туулахад хүмүүсийн оролцоо ямар чухал болохыг баталдаг өдөр юм. Үүнээс гадна тавдугаар сарын гурав дахь ням гарагт дэлхий нийтээрээ ДОХ-оос болж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. ХДХВ (Хүний дархлал хомсдолын вирус) гэдэг нь ДОХ (Дархлалын олдмол хомсдол)-оор үүсгэгдсэн вирус юм. Энэ вирус нь нэг хүнээс нөгөөд цусаар болон бэлгийн замаар, эхээс хүүхдэд сүүгээр дамждаг. ХДХВ нь хүний халдвартай тэмцдэг дархлалын системийг гэмтээж, бие махбодыг өвчин эсэргүүцэх чадваргүй болгодог. Үүнээс болж хүний биеийн байдал эрс муудаж, ДОХ болж хүндэрдэг байна. ХДХВ/ДОХ-ыг эмчилж болно. Гэхдээ бүрэн эмчлэх боломж одоогоор байхгүй. ДОХ бусад өвчнөөс ялгаатай нь "эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэхэд хялбар” зарчимтай. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол ХДХВ-ээр халдварласан хүнтэй хавьтахгүй байх явдал. Азаар энэхүү вирус ахуйн болон агаар дуслын замаар дамждаггүй. Үүнийг шавж, амьтан тараахгүй, нус, нулимс, шээс, шүлс зэрэг биеийн бусад шингэнээс болж халдварлахгүй. Мөн ханиалгах, найтаах, тэврэлдэх, үнсэлцэх, халдвартай хүний дэргэд суух, хамт усанд орох, ДОХ-оос болж нас барсан хүний биед хүрэхэд халдвар авахгүй. ХДХВ-ийг дамжуулагч бүх зам маш сайн судлагдсан байдаг. Хүн төрөлхтөн үхлийн аюултай олон вирусийг вакцины тусламжтайгаар тархаахгүй байлгаж чадсан хэрнээ ХДХВ-ийн халдвараас сэргийлэх вакциныг одоо болтол бүтээж чадаагүй байна. Тиймээс ХДХВ-ээс халдварлахгүй байхын тулд хувь хүн өөрөө хичээх ёстой гэсэн үг. ДОХ-ын талаар хүн төрөлхтөн хамгийн анх 1970-аад оны сүүлээр мэдсэн гэдэг. Тодруулбал 1978 онд энэ түүх эхэлсэн хэмээдэг ч энэ нь бодит хугацаа биш юм. Учир нь зарим эрдэмтэн ХДХВ-ийг 1926-1946 оны хооронд сармагчнаас хүнд халдварласан гэж үздэг. Харин саяхны нэгэн судалгаагаар энэ вирус анх XVII зуунд хүний популяцийн нөлөөгөөр бий болсон гэсэн дүгнэлт гарсан байна. Гэхдээ халдварын сүрэг Африкт дөнгөж ХХ зууны 30-аад онд батлагдсан гэж үздэг. ХДХВ агуулсан хүний хамгийн анхны цусны дээж 1959 онд хамаардаг. Тухайн үед Африкийн Конгогийн нэгэн өвчтөн цусны шинжилгээ өгөөд, ДОХ-оос болж амиа алдсан юм. Дэлхий дээр одоогийн байдлаар 33 сая хүн ХДХВ/ДОХ-оор халдварлажээ. Эдгээрийн олонх нь ХДХВ-тэй гэдгээ мэддэггүй. Мөн 15-24 насны 12 сая шахам залуу ХДХВ/ДОХ-той амьдарч байна. ХДХВ-ээр өдөр бүр 7400 хүн халдварладаг. Эдгээрийн тал нь 25-аас доош насны залуус байгаа аж. Залуу бүсгүйчүүдийг ойролцоо насны эрчүүдтэй харьцуулахад ХДВХ-ээр гурав дахин илүү халдварладаг. 2011 оны байдлаар дэлхий дээр нийт 2465628 хүн ХДХВ-ийн халдвар авчээ. Ер нь дэлхийн бараг бүх улсад ХДХВ/ДОХ-оор халдварласан хүмүүс аж төрдөг. Ботсван, Свазиленд зэрэг зарим оронд нийт хүн амынх нь 40-өөд хувь нь ХДХВ/ДОХ-той байдаг аж. ХДХВ/ДОХ бол зөвхөн эрүүл мэндтэй холбоотой асуудал бус. Үүнээс улс орны хөгжил бүрэн шалтгаална. Яагаад гээч? ХДХВ/ДОХ өвчин залуус, ажлын чадавхитай хүн амын дунд өргөн тархвал улс орны эдийн засаг, нийгэм, гэр бүл, сургуулийн боловсролд сөргөөр нөлөөлдөг байна. Дэлхийн банкны судалгаанаас үзэхэд аливаа улсын хүн амын наймаас илүү хувь нь ХДХВ-ээр халдварласан бол энэ орны эдийн засгийн өсөлт удааширдаг гэнэ. Яагаад гэвэл ажиллах чадвартай хүн амын тоо багасч, төр, эдийн засаг, эрүүлийг хамгаалах системд ирэх дарамт улам нэмэгддэг аж. ДОХ-оос болж олон хүүхэд өнчирдөг. Африкт л гэхэд үүнээс болж 25 сая хүүхэд хагас болон бүтэн өнчин хоцорч байна. Энэ хүүхдүүд эцэг эхээ алдсанаас болж сургуулиас завсардан, хоол тэжээлийн дутагдалд орж, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүйд хүрч байгаа юм. Дэлхий дээр ДОХ-оор халдварласан хүний тоогоор Өмнөд Африк толгой цохидог. Үүний дараа Энэтхэг улс ордог байна. эх сурвалж olloo.mn Дохоор үхсэн хүмүүсийг хүндэтгэн уг мэдээх хийсэн бөлгөө
| |
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1747 | Нийтэлсэн:: Rogue |
Нийт сэтгэгдэл:: 0 | |