9:36 AM | |
Солонгосын дайн нь Өмнөд ба Хойд солонгосын хооронд 1950 оны 6 сарын 25-наас 1953 оны 7 сарын 27-ны хооронд болсон дайн юм. Хоёр Солонгосын аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлага доор нэгтгэх зорилготой байв. Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Хойд Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист коммунист орнууд дэмжиж байв. Энэ дайн Хүйтэн дайны үеийн хамгийн том дайн байлаа. Энэ дайны эхлэл нь бүүр 1945 оны зун тавигдсан бөгөөд учир нь Япон бууж өгөн, Солонгос чөлөөлөгдсөний дараа ЗХУ болон АНУ - ын цэргүүд тус улсад байрлаж, 38 - р өргөрөгөөр зааглан өөрсдийн нөлөөний бүсийг тогтоосон юм. Ингээд 1948 онд БНАСАУ, БНСУ гэсэн хоёр улс байгуулагдсанаар Зөвлөлт, Америкийн цэргүүд Солонгосын хойгийг орхин гарсан билээ. 1953 оны хавар Сталиныг нас барсны дараа зөвлөлтийн удирдлага дайныг зогсоох шийдвэр гаргасан учир Хятад, Умард Солонгос хоёр цаашид түүнийг үргэлжлүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон юм. Ингээд 1953 оны долдугаар сарын 27-ны өдөр Панмынжон гэдэг сууринд гал зогсоох гэрээ байгуулагджээ. Дайны явцад АНУ-ын талаас 54 246 хүн амь үрэгдэж, 103 284 хүн шархадсан байна. Хятадын армийн албан хаагчдаас нэг сая орчим хүн алагдаж, шархадсан байна. Хамгийн аймшигтай хохирлыг Солонгосын ард түмэн амссан бөгөоөд 2.5 сая солонгосчууд амь үрэгдсэнээс 84 хувь нь энгийн ард иргэд байжээ. | |
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1496 | Нийтэлсэн:: Rogue |
Нийт сэтгэгдэл:: 0 | |