8:24 AM | |
"Vogue” сэтгүүлийн нүүр хуудаснаа зургаа тавиулсан цагаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн Кармен Деллорефайсыг Гиннесийн шинжээчид хамгийн ахмад загвар өмсөгчөөр тодорхойллоо. Деллорефайс өнөө хэр ажлаа хийсээр байгаа тул ажлаа хийж буй ахмад загвар өмсөгч гэсэн төрлөөр дээд амжилтын ном бичүүлж байгаа аж.Тэрбээр энэ долоо хоногт 80 нас хүрэх хэдий ч энэ оны эхээр Линкольн төвд болсон Адриенне Виттадинигийн танилцуулах өдөрлөгт загвар өмсөгчөөр ажиллаж, нас ахисан ч гоо сайхнаа хадгалж болдгийг өөрийн биеэр харуулж буй цөөн хүний нэг юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр зургаан удаа "Vogue” сэтгүүлийн нүүрийг өөрийн зургаар чимж, 14-н гоо сайхны бүтээгдэхүүний компанитай гэрээ байгуулан дэлхийн нэр хүндтэй бүхий л гэрэл зурагчинтай хамтран ажилласан байна
www.Amjilt.com | |
|
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1071 | Нийтэлсэн:: Rogue | |
| Нийт сэтгэгдэл:: 3 | |
|
pro_smigol Spam ( E-mail ) | 2012-06-22 | 0:59 AM
3
![]() | |