8:24 AM | |
Ариун Урсулагийн нутаг дэвсгэр дээр археологийн малталт хийж байгаа бөгөөд анхны амжилтын талаар мэдээлсэн байна. Энэ сүмд Лиза Жерардини буюу Жокондаг оршуулсан хэмээн үздэг юм.
Тэрээр баян худалдаачны гэргий байсан бөгөөд Леонардо да Винчигийн зураг дээр дүрслэгдсэн хэмээн тооцогддог. Судлаачид "эмэгтэй хүний гавлын яс олдсон” гэж мэдээлсэн байна. Одоо бүх ажил лабораторид үргэлжлэх бөгөөд гавлын яснаас авсан ДНК-г ойролцоо шарилаас олдсон хоёр хүүхдийн ДНК-тай харьцуулах юм. Тэр хоёр хүүхдийг Лиза Жерардинигийн хүүхдүүд хэмээн тооцож байна. Мона Лизагийн шарилыг урлаг судлалын эрх ашгийн үүднээс хайж байгаа талаар мэдээлсэн бөгөөд Леонардо да Винчигийн алдарт зураг дээр хэнийг дүрсэлсэн бэ гэдэг асуултанд хариулах зорилготой юм. Олдсон гавлын ясны тусламжтай эмэгтэйн жинхэнэ дүр төрхийг сэргээх боломжтой. Леонардо да Винчи "Мона Лиза” гэдэг зургаа 16-р зууны эхээр зурсан байдаг. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар Жерардини 16-р зууны дунд үед нас баржээ.www.yahuu.mn эх сурвалж | |
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1301 | Нийтэлсэн:: Rogue |
Нийт сэтгэгдэл:: 0 | |