5:55 PM | |
Английн шинжээчдийн олж илрүүлсэнээр бага насандаа чихэр их идсэн хүүхдүүдийн зан ааш насанд хүрсэн хойноо догшин ширүүн болдог байна. Энэ судалгаа Английн Кардиф Их Сургуулийн судалгааны багийн лектор Симон Мураар удирдуулжээ. Тэрээр эмзэг өсвөр насныханы талаарх судалгааны мэргэжилтэн юм. Мур удаан хугацааны турш өсвөр насныханы аймшигт гэмт хэргүүдийг үйлдэх болсон шалтгаануудыг судалсаар ирсэн бөгөөд судалгааныхаа дүнд буруу хооллолт буюу өглөөний цайнд кола, шарсан төмс иддэг байсан хүүхдүүд гэмт хэрэгт их оролцдог болохыг илрүүлжээ. Энэ судалгааны хүрээнд Мур 1970 оны 4 сараас эхэлсэн урт хугацааны судалгааны ажлын талаар судалсан байна. Тухайн судалгаанд 7 хоногийн дотор төрсөн 17,000 хүүхдүүдийг хамруулсан бөгөөд тэдний өсөж бойжих явц, хооллолт, эрүүл мэндийн байдал, нийгмийн байдал зэргийг нь судлaсаар ирсэн байна. Тэднийг 10 настай байхад нь юу иддэг болохыг нь, харин 34 насанд нь ямар нэг гэмт хэрэгт оролцсон эсэхийг нь асуужээ. Гэтэл тэдгээр хүмүүсийн 69% нь тодорхой нэг байдлаар гэмт хэрэгт холбогдож байсан хийгээд өдөр бүр чихэр иддэг байсан байна. Гэтэл гэмт хэрэгт ер холбогдоогүй 42% нь мөн л өдөр бүр чихэр иддэг байжээ. Үүнээс үүдээд Мур тэдний гарал үүсэл, гэр бүлийн байдал зэргийг нь судалсан ч онцгой зүйл гарч ирээгүй байна. Ингэснээр Мур тэдний гэмт хэрэг хийх магадлал нь тэдний ямар эцэг эх, ямар угсаа гаралтайгаас үл хамаaран чихэр жимс идэх давтамж, хэмжээнээс шалтгаална хэмээн дүгнэжээ. Тэгвэл чихэр хүний зан аашийг өөрчилөх агууламжийг агуулдаг хэрэг үү? Эсвэл хүний зан аашинд далдуур нөлөөлөөд байна уу гэдэг асуулт гарч ирсэн юм. Магадгүй чихэр байнга иддэг хүүхдүүд хүссэн зүйлээсээ татгалзах чадваргүй, хүссэн зүйлээ авахдаа тэвчээртэй хандах чадваргүй болдог байж магадгүй юм. Түүнчлэн хүний хооллолт хүний зан аашинд ихээр нөлөөлдөг болохыг баталсан юм. Оксфордын их сургуулийн судлаачид шоронд орсон хүмүүсийн заримд нь витамин, харин зарим хэсэгт нь тайвшруулах эм өгдөг байжээ. Харин эцэст нь витамин ууж байсан хоригдолууд дахин буруу үйлдэл хийх нь бага байсан бол тайвшруулах эм ууж байсан хоригдолууд зүй зохисгүй үйлдэл хийх нь илт их байсан байна. Тэгэхээр өөрийн зан чанар ирээдүйгээ тогтвортой, гэгээтэй байлгах сайн арга бол зөв хооллолт хэмээн дүгнэжээ. Хардловэ™ доорх зургийг сайн хар | |
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1518 | Нийтэлсэн:: Rogue |
Нийт сэтгэгдэл:: 2 | |
Rogue Munkherdene Munkherdene Spam ( E-mail ) | 2012-01-27 | 1:43 PM
2
![]() | |