7:15 PM
Дэлхий сөнөх асуудал хэн бүхний анхаарлыг татсаар байгаа билээ.Энэ асуултанд нэгэн Майя үндэстний зөнч "Үгүй " гэж хариулсан байна


"2012 онд дэлхий сөнөнө" гэж агуу зөнчдийн төлөгт буусан гэж ярьж бичиж, тэр ч бүү хэл ертөнцийн төгсгөлийн тараар "2012" нэртэй кино бүтээж, өнгөрсөн оны сүүлчээр нээлтээ хийсэн нь олон хүнийг тээнэгэлзүүлэхэд хүргээд байгаа.
Ялангуй сүсэгтнүүд болон өсвөр насныхан, хүүхэд багачууд эл ярианд итгэж байгаа нь тэднийг ирээдүйд итгэх итгэлгүй, амьдралын идэвхгүй болголоо хэмээн дэлхийн эрдэмтэд сануулж байна.
Тэгвэл "Дэлхий үнэхээр сөнөх үү" гэсэн асуултад Гватемалийн майя үндэстэн нэгэн зөнч "Үгүй" гэсэн хариулт өгчээ. Холливудад бүтээсэн "2012" кинонд хүмүүсийг төөрөгдүүлж, айдас түгшүүрт автуулж байгаа шиг зүйл болохгүй гэдгийг тэрбээр тайлбарлахдаа, "Эртний майячуудын хуанлид дэлхийн төгсгөлийн тухай өгүүлээгүй.
Дэлхийн төгсгөл гэдэг ойлголт бол баруунынхны зохиосон солиорол" ажээ. АР агентлагийн мэдээлснээр зөнч Аполинарио Чиле Пикстун ийнхүү хэлэхдээ бүх майячуудын нэрийг барин андгайлсан гэнэ. Тэгвэл эртний майячуудын хуанлигаар 2012 онд дэлхийд юу тохиох бол? Хуанлид бичсэнээр "Урт тоолол буюу 13 хамарч, 394 жилийн турш үргэлжилсэн цаг тооллын нэгэн үе дуусна" гэсэн нь тийм ч аюултай зүйл биш аж. Учир нь тэд 13-ын тоог эрхэмлдэг байсан учраас ямар нэгэн гамшиг эх дэлхийд тохиохгүй гэж Техасын их сургуулийн эрдэмтэн, эртний түүх судлаач Дэвид Стюарт ярьжээ.
Харин 2029 онд сансрын биет Апофис дэлхийд хэт ойртсоноос болж осол болон олон өөрчлөлт гарч болзошгүй талаар сансар судлаачид мэдээлсэн байна.





Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1710 | Нийтэлсэн:: amaraa_0997
Нийт сэтгэгдэл:: 4
Zochin Spam ( E-mail ) | 2011-10-17 | 4:22 PM
4
neeree ch evgui l yum buh hun uhchuul unendee uitgartai bh bhdaa
HAAH Spam ( E-mail ) | 2011-10-12 | 8:31 AM
3
xaxa sonchuul neeree yaana unendee hymarnaa :))
Rogue Munkherdene Rogue Spam ( E-mail ) | 2011-10-04 | 7:32 PM
2
lol
amaraa_0997 Amaraa Spam ( E-mail ) | 2011-10-04 | 7:17 PM
1
Энэ сайхан дэлхий минь битгий сөнөөсөй biggrin biggrin
e border="0" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Таны нэр:
Code *:
Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хvлээхгvй.

Санал асуулга

Манай сайт ямар мэдээлэл илүү хийсэн дээр вэ?

Нийт санал: 0

Facebook like