4:31 PM
Эссэ хэрхэн бичих вэ? хэрэгтэй нэгэнд нь хэрэг болно байх гээд хийв!!!

Эссэ гэж юу вэ? Эссэ бол эх зохиох , найруулан бичихийн дээд эрэмбийн эрдэм бөгөөд том санааг товч бичихийн сургууль болно. Эх бүхэн эссэ болохгүй. Харин эссэ бол эхийн онцгой төрөл мөн. Эсээг "би" төвт биеэс санаа бодлоо дурсан санах , эргэцүүлэн тунгаах , шүүн дүгнэх, магадлан батлах арга хэлбэрээр биядэг, гүехэн биш гүнзгий санааг олон биш цөөн үгээр оноч цэцтэй үг , өгүүлбэрээр илэрхийлдэг задгай зохиомжтой , чөлөөт бичлэгтэй бичиг зохиолын онцгой нэгэн төрөл мөн. Франц хэлнээс гаралтай "essee" гэх үг нь"хэлний туршлага, оролдлого, найруулал , тойм, таталбар" гэх мэт олон утгатай үг бөгөөд анх 15-р зууны үед Францын зохиолч Мишель де Монтень "эсээ" хэмээх бичил зохиолын төрлийг үүсгэн бичиж, утга зохиолд нэгэн өвөрмөц шинэ төрлийг буй болгосон гэж үздэг. Тэр цагаас хойш эсээ улс үндэстэн бүрийн их утга зохиол, сэтгүүл зүйд амжилттай өрнөн дэлгэрсэн байна. Монгол хэлний үгийн санд "эссэ" гэх үг шинэ тутам орж ирж , эсээг Монголын уран зохиолд уг чанараар нь анхлан хөгжүүлсэн хүн бол хөдөлмөрийн баатар , төрийн шагналт зохиолч Л.Түдэв бөгөөд тэрээр 1980-аад оны дунд үеэс ихэвчлэн шинжлэх ухааны танин мэдүүлэх агуулгатай эссэ нийтлэлүүдийг бичиж уншигчдын сонирхол хүслийг татах болсон юм. Уран зохиол, сонин сэтгүүл, гүн ухаан, шинжлэх ухааны дөрвөл төрөл болох Эсээг уран нийтлэлийн хийгээд уран зохиолын амьд дүрслэг, товч оновчтой , яруу сонсголонт хэл найруулгаар ,гүн ухааны бодрол бясалгал, бодол эргэцүүлэмж оруулж , судалгаа шинжилгээний дүгнэлт таамаглал дэвшүүлэн , төрөл бүрийн сэдвээр баримт, уран сайхныг шүтэлцүүлж бичдэг онцлогтой. Эссэ бол тийм хялбар , өнгөц гүехэн бичлэг биш, бас туйлын төгс төгөлдөр үнэнийг нотолсон "зохиол" ч биш. Эссэ нь зөвхөн хувь хүний үзэл бодол , чөлөөт сэтгэлгээг илэрхийлдэг, өөрийн байр суурийг илтгэн харуулдаг бие даасан , олон ургальч чөлөөт бичлэг юм. Эсээг зохион бичлэгтэй адилтгаж үзэх, эсвэл эрс ялгаатай гэж үзэхийн аль аль нь өрөөсгөл. Хэдийгээр эссэ зохион бичлэг 2 нь бичлэгийн богино төрөл , чөлөөт сэтгэлгээний бичвэрийн хувьд адил боловч утга санааны агууламж, мэдлэг , мэдээлэл , ухагдахууныг илтгэх чадавх, хэлний ур дүрслэл , найруулгын өнгө аяс , бичвэрийн бүтэц зохиомж , уншигчдад нөлөөлөх ач холбогдлоороо эсээ нь зохион бичлэгээс давуу талтай. Эссэ бичлэгт зохиогчийн бодрол бясалгал,бодол эргэцүүлэл, сэрэл мэдрэхүй, эмзэглэл, баяр гуниг, бас омогшил ер хүмүүний сэтгэлийн түмэн өнгө, ухааны мянган утга илрэх ба ялангуяа гүн ухааны эсээг нэг удаа биш хоёр удаа , бүр олон удаа тэгэхдээ зохиогчтой адил уншигч мөн тэгэж гүнзгий сэтгэж ,гүн ухаан бодож, эргэцүүлж байж учир ухааныг нь зөв олж ухааран унших ёстой. Эсээг бичигчээс эх хэлний мэдлэг чадвар ,сэтгэн бодох , урнаар дүрслэн өүүлэхийн авъяас билэг ,тал бүрийн ерөнхий мэдлэг ,сэтгэлгээний өргөн цар хүрээг шаардана. Иймд эссэ бичигч нь тухайн сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй, мэдлэгийн ерөнхий төвшин өргөнтэй, баримтыг уран сайхнаар буйлуулах уран сайхны сэтгэлгээтэй, логик бодомж, хийсвэрлэн сэтгэх , зохион бодох, нэгтгэн дүгнэх чадвартай, эх хэлний гийн баялаг арвин, найруулан бичих дадлага сурцтай байх хэрэгтэй. Хүн сайн мэддэг зүйлээ сайн бичдэг. Сайн эссэ бичихийн тулд сайн мэдэх эсвэл сонирхсон зүйлийнхээ тухай өөрийн үзэл бодлыг жишээ баримттай, үнэн магадтай, үнэлэлт дүгнэлттэй , энгийн ойлгомжтой,уран дүрслэг хэлээр бичихийг эрмэлзэх хэрэгтэй. Тухайн сэдвээр мэдээлэл баримт их цуглуулж,түүндээ сонголт хийж, сайтар боловсруулан бичсэн байх шаардлагатай. Эссэ уншиж сурах,эсвэл бичиж сурах нь эх хэлээ сайн эзэмшин сурахын оньс, бас бусад эрдэмд суралцахын түлхүүр болно. Эссэ бичих эрдмийг зөвхөн хэлбичгийн хичээлээр хязгаарлаж болохгүй,бүх хичээлээр эссэ бичих хэрэгтэй. Төрөл бүрийн шинжлэх ухааны хэлэнд суралцах эрдмийн хэл бол эссэ мөн


Ø Оюутан залуучуудад хичээлийн даалгавраар болон ямар нэгэн хeтeлбeрт хамрагдахад эссе бичих хэрэг гардаг. Гэтэл оюутнууд маань энэ талаар тодорхой мэдлэггeйгээс болж боломжоо алдах тохиолдол их байдаг учраас ЭССЕ ХЭРХЭН БИЧИХ тухай та бvхэнд толилуулая.

Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн ергедлийн маягтыг бvрдvvлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгvй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишvvдэд  танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
Их дээд сургуульд ергедел гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн vг хэллэгтэй, еерийн зорилгоо зев тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон тvvнээс дээш шатанд  суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч бакалаврын шатанд суралцагсдын хувьд  зохион бичлэгтээ еерийгее хувь хvний талаас нь илvv танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны vзэл бодолд хамгийн их нелее vзvvлсэн хvний тухай эсвэл челеет цагаа хэрхэн яаж енгерvvлдэг тухай бичвэл зvгээр. Учир нь Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишvvд зевхен хичээлийн дvн, шалгалтын оноо харахаас гадна, ергедел егегчийг хувь хvний талаас нь мэдэхийг хvсдэг. Мен еерийн хvрсэн амжилт, бvтээсэн зvйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зvйтэй. Харин еерийгее хэт тевийлгеж магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгvй.
    
Та эссегээ яаж бичих вэ?


1-р алхам: Бичихээсээ емне

Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бvтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг vл хайхран бодол санаандаа байгаа бvхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зvйлээ утга санаагаар нь хооронд нь холбож vз.
Дэс дараалал, логикийг анхаар. 
Одоо бичсэн зvйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
Бvгдийг дахин эхнээс бич.

2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, еренхий телевлегеег тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж егвел уншигчдад еренхий утга санааг тvргэн ойлгож, vргэлжлvvлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.

3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бvр нь еерийн агуулгыг хадгалсан егvvлбэрээр эхэлдэг бегеед энэ егvvлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхvv егvvлбэрийн утга санааг тодруулсан янз бvрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.

4-р алхам: Дvгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрх бичсэн зvйлийнхээ талаар дvгнэлт гарган бичих хэрэгтэй.

5-р алхам: Засвар хийх

Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар еерее еертее уншаад vз. Хэрэв та зохиогч биш харин уншигчийн байрнаас хандвал еерийн алдаагаа илvv амархан олох болно.

Сайн эссе ямар байх вэ?

Ø Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийн сайн эссе гэж дvгнэдэг.  Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.

Ø  Эссе нь зохиогчоо хувь хvний талаас нь харуулж чадсан байх.

Ø  Эхлэл ба тегсгел нь ойлгомжтой бегеед утга санаа нь логик холбоотой байх.
Эссе бичихэд анхаарах зvйлvvд 
Хэдийгээр зохион бичлэг тань тегс болж чадаагvй ч гэсэн дараах тvгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгvй байхыг анхаараарай:

Ø Хэтэрхий том эсвэл эртний vг бvv хэрэглэ. Зарим хvмvvс зохион бичлэгээ ухаантай, гоё  харагдуулах зорилгоор хэт том vг хэрэглэдэг. Гэвч эдгээр vгнээд нь зохион бичлэгийн зевхен хоосон чимэг болж, хувь хvний vзэл бодлыг бvрэн илэрхийлж чаддаггvй.

Ø Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зерсен, авцалдаагvй байх.

Ø Ядуу хэллэгтэй байх.

Ø Тэмдэг нэр болон еер туслах vг аль болох цеен ашиглаарай.

Ø Ергедлийн маягтанд егсен мэдээллээ эссендээ дахин битгий давтаарай.

Ø Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.

Ø Еерийнхее сайн мэддэг, сонирхдог зvйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.

Ø Эссе хэтэрхий урт байх хэрэггvй.

Ø Гол сэдвээсээ хазайх ёсгvй. 


Эссенээс юу олж мэдэхийг хvсдэг вэ?
Эссенээс таныг хувь хүний чинь хувьд олж харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь хуулбараас харчихна. Харин эссенээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй. Эссег тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны эссег уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.
Хэрэв эссенд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна.
Хэмжээ
Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээ. Та заасан үгийн тооноос хэтрүүлж огт болохгүй. Энэ нь таныг аливааг задлан шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу гэдгийг чинь шалгаж байгаа хэрэг. Эссе бол таны сургуульд илгээж байгаа материалууд дотроос хянаж, хүссэнээрээ хийж болох цорын ганц зүйл гэдгийг ойлгоорой.
Шалгаруулалт
Олон мянган захиаг шалгалтын комиссынхон хэрхэн, ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ. Энэ талаар шилдэг сургуулиудын шалгалтын комисст багтдаг туршлагатай хүмүүсээс авсан судалгааг товчлон танилцуулья.
Тэд эссенээс юуг олж мэдэхийг хүсдэг вэ?
-Сурах чадвар: хөдөлмөрч чанар, сэтгэн бодох, задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвар
-Хувийн чанар: өөртөө итгэлтэй, үнэнч, зорилготой, манлайлагч байх, бусдыг араасаа дагуулах, өөрөө өөрийгөө хурцлах чадвар
-Мэргэжлийн ур чадвар: өөрийн сонгосон салбартаа амжилт гаргахад нөлөөлөх туршлагуудыг хуримтлуулсан уу, бусадтай харилцах, бусдыг удирдах чадваруудад суралцсан уу зэргийг таны эссенээс олж мэдэхийг хичээдэг. Мөн дараах 3 асуултанд хариулт олохын тулд тэд таны эссег уншдаг.
-Та энэ сургуульд элсвэл амжилттай суралцаж чадах эсэх
-Та анги, хамт олондоо шинэлэг байдлыг бий болгож чадах эсэх
-Та бусад өргөдөл өгөгчдөөс хэр зэрэг давуу талтай, онцлогтой байна.
-Ингээд таны эссэг уншиж дуусахад Та бол энэ сургуульд сурахаар заяагдсан, үнэхээр тохирсон хүн яах аргагүй мөн гэдгээ нотолж чадсан байх ёстой юм.
Эссег хэн уншдаг вэ?
Шалгаруулалтын комисс гэж байх бөгөөд тэдгээр хүмүүс жил бүрийн шалгаруулалтыг хийдэг, маш туршлагатай хүмүүс байдаг. Тэд ямар хүмүүсийг сургуульдаа оруулах дуртай байдгийн талаар баримжаа мэдээлэлтэй болохын тулд та сургуулийн веб хаягаар ороод FAQ буюу хамгийн түгээмэл тавигддаг асуулт болон түүнд өгсөн хариултуудыг уншсан байхад зүгээр.
Яаж шалгаруулдаг вэ?
Ер нь бүхий л сургуулийн сонгон шалгаруулалтын үе шат нь адил гэхэд болно. Эхний ээлжинд 1-2 мэргэжилтэн бүх материалыг уншина. Ямар ч байсан таны материал хугацаандаа очсон л бол уншигдалгүйгээр хогийн саванд орно гэж байхгүй. Мөн TOEFL, GRE, GMAT зэрэг шалгалтанд минимум оноог нь авсан байвал шүү дээ. Тэд нэг эссег уншихад 10-40 минут зарцуулдаг. Комисс өдөрт дунджаар 100 орчим эссе уншдаг гэсэн тооцоо бий. Тиймээс тэд эссений эхний хэдхэн мөрөөс л тухайн эссег сонирхолгүй, сонирхолтой зэргээр тархиндаа ялгачихдаг. Ингээд таны материал авах, татгалзах, тодорхойгүй гэсэн гурван хайрцагны нэгэнд орно. Хэрэв таны материал тодорхойгүй гэсэн ангилалд орвол дараагийн хүн уншина. Хэрэв тэр дахиад л тодорхойгүй гэвэл сургуульд элсэх таны магадлал буураад л байх болно. Хэрэв элсүүлэхээр бол таны материалыг деканд өгөх бөгөөд декан зөвшөөрвөл та тус сургуулийн оюутан боллоо гэсэн үг. Тэгэхээр та энэхүү тодорхойгүй гэсэн ангилалд орохгүйн тулд аль болох гайхалтай сайн, ер бусын онцлог, бусдаас эрс ялгарахуйц эссе бичихээс өөр аргагүй юм.
Анхаарах зүйлс
Та чухам юу илэрхийлэх гээд байгаагаа тодорхой бичих ёстой. Та бол энэ сургуульд заавал сурах ёстой хүмүүсийн нэг гэдгээ та 2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй. Санаагаа ойлгомжтой илэрхийл. Таны эссе тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой. Түүнээс биш энэ бол эрдмийн ажлын судалгаа, өөрийгөө магтсан зохион бичлэг биш. Хөгжилтэй, сонирхолтой. Оновчтой хошигнож чадсан хүмүүс бусдад дандаа таалагддаг.
Сайн эссе бичихийн тулд:
-Ямар хэсгүүд дээр төвлөрөхөө тодорхойл
-Дарааллаа гарга
-Амьдралд тохиолдсон болсон явдлуудаасаа дурьдаж болно
-Танд энэ чиглэлээр сурахын юу нь сонирхолтой байгаа, юу сурахыг хүсч байна гэдгээ илэрхийл
- Эссены эхлэл ердийн "саарал” биш, харин богино түүх, ишлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно.
-Эссены төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон байх ёстой
-Бичиж дууссан эссэгээ хамгийн багадаа гурван удаа унших хэрэгтэй
-Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх буусан сэтгэгдлийг нь сонсох
- Өөрөө өөртөө чангаар унших хэрэгтэй
Муу эссе бичихийн тулд:
- Би 19** онд төрсөн, Намайг тэр гэдэг… гэх мэтээр эхлэх
- Эссены оронд товч намтраа бич
-Сонирхолтой, хөгжилтэй биш харин инээдэмтэй юм бич
-Уран яруу, уянгын халилтай үгээр бөмбөгд
-Компьютерийн зөв бичгийн дүрэм шалгагчид 100% найд
-Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйл бич
-Яагаад дунд сурсан, ажлаа олон дахин сольсон зэрэг дутагдлуудаа хаацайлан, тайлбар бич
-Худал зүйл санаанаасаа зохион, өөрийгөө илт дөвийлгөн бич

ХАРДЛОВЭ™





Ангилал: Хичээл | Үзсэн:: 2954 | Нийтэлсэн:: Rogue
Нийт сэтгэгдэл:: 3
Rogue Munkherdene Rogue Spam ( E-mail ) | 2011-12-18 | 11:03 AM
3
za zla
Saihnaa Saihnaa Spam ( E-mail ) | 2011-12-18 | 9:55 AM
2
whahahahA:)) esse
biggrin

\ biggrin
Rogue Munkherdene Rogue Spam ( E-mail ) | 2011-12-17 | 4:40 PM
1
ээмр хэрэг болоод байгаа нь залхуурахгүй уншина биздээ!!!
e border="0" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Таны нэр:
Code *:
Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хvлээхгvй.

Санал асуулга

Манай сайт ямар мэдээлэл илүү хийсэн дээр вэ?

Нийт санал: 0

Facebook like