8:30 AM | |
сайн байна уу гээд нэг үнсүүлэхсэн сонин ихтэй гээд хууч хөөрөхсөн хүн байхын ухааныг таниасаа л мэдсэн сэн хүчтэй байхын шидийг та л харуулсан сан хичээлийн чөлөөнд гэж хааяа нэг очиход минь харуулдаж хүлээсэн нь нүдэнд илхэн ч хэзээ ч та минь гомдоллож байгаагүй эмээ нь хүүхнээ ирэх сургаар эрүүл болчихлоо гэж инээд алдан хувцасаа өмсчихсөн суухад тань ичэн халаглаж элэг зүрх минь эмтэрдэг байлаа. эмтэрсэн элэгнээсээ таньдаа тасдан өгөөд эргүүлж босгож чаддаг бол юутай сайхан өвчиндөө шаналсан таныхаа өдөр бүр доройтохыг хараад өр зүрх минь шаналан хорогдож байсан ирээд буцах хорвоод мөнхийн зүйл гэж үгүй ч мөнхөд намайгаа хөтлөх юм шиг санасийм амьд сэрүүнд тань ачийг тань хариулж амжаагүй болхоор ахин ирнэ гэж итгээд тайван нойрсуулхыг хүссэн хүний хорвоод сэтгэлийг тань бишгүй зовоосондоо хөөрхий минь одоо яана даа гэж хорогдох вий гэсэндээ хонгор үр нь уйлалгүй гүрийсэн сэн харин түүнийг ээж минь ойлголгүй хүнээ алдчаад тоохгүй байсан гэж хоолой чичрүүлэм гомдоллож билээ. уул нь охин нь амьд сэрүүнд нь сэтгэлийг тань их чилээсэн болхоор алтан өлгийдөө орсон ч гэлээ амар тайван байж чадахгүй байх вий гэхдээ аль чадах хэрээрээ л мэчийсэн юм сан охин нь энд ингэж их залбирсан болхоор онгон байгаль ноёрхсон энх амгалангийн оронд эргэж наддаа ирэхээр ээлжээ хүлээн суугаа гэдэгт итгэж байна. тоодгор насандаа үүрүүлж явсан тэр мөч одоо ч сэтгэлд тодхон том болоод таныгаа үүрнээ гэсэн танхил багийн минь амлалт одоо ч цээжинд хадгалаастай.....
| |
Ангилал: Шүлэг | Үзсэн:: 1884 | Нийтэлсэн:: Sugar |
Нийт сэтгэгдэл:: 6 | |
xaxa Spam ( E-mail ) | 2012-06-22 | 1:36 AM
6
xaxa ji ohin ymu
| |