3:55 PM | |
"Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал нар гэр бүлийн амьдрал зохиож буй. "Сая километр”, "Франц үнсэлт” кинонд дурлалт хосын дүрд тоглосон тэд бодит амьдрал дээр ч жинхэнэ хос билээ. Энэ ч утгаараа, дуучин бүсгүй насныхаа ханиар Т.Билэгжаргалыг сонгосон нь батлагдаж, тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа юм. Гэвч хамтлагийнхаа уран бүтээл болон ашиг орлогын асуудалд санаа тавьсан Г.Анхмаа баярын арга хэмжээнд идэвхтэй оролцож эхэллээ. Нэлээд том гэдэстэй болсон тэрээр саяхан хамтлагийнхаа хоёр гишүүнийг дагуулан АНУ-д очиж, тэнд ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан тоглолт хийгээд ирсэн. Үүгээр ч зогсохгүй, эх орондоо ирсэн даруйдаа өдөрт дөрвөөс доошгүй газарт урилгаар дуулж, "халтуур” хийж яваа аж. Нярайлах хүртлээ чамгүй хөдөлмөрлөхөөр шийдсэн шавилхан бүсгүйг жүжигчин нөхөр нь ихэд халамжилдаг төдийгүй хамтлагийнх нь уран бүтээлд хүртэл тодорхой хэмжээгээр тусалдаг юм билээ. | |
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 2409 | Нийтэлсэн:: Rogue |
Нийт сэтгэгдэл:: 1 | |
tergel Spam ( E-mail ) | 2012-01-07 | 4:04 PM
1
uasaa anhmaa sn duuldagshdee!!!!!!
| |