6:02 PM | |
Хүүхдүүдийн сонсгол муудах нь нэмэгджээ. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн сонсгол муудах нь эрс нэмэгджээ.
АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын нэгнийх нь сонсгол муудсан болохыг тогтоосон байна. Мэргэжлийн хүмүүс өсвөр насныханд хөгжимнийхээ дууг суллахыг зөвлөдөг нь чих хатуу болохоос сэргийлж байгаатай холбоотой аж. Чанга хөгжим чихний сонсголд нөлөөлдөг. Үүний дагуу мэргэжилтнүүд залуу насанд энэ нь удаан явагддаг ч нас ахих тусам муудаж, аппарат зүүхэд хүргэдгийг сануулсан байна. Судалгааг 12-19 насныхны дунд явуулахад сонсгол муудах явц 15-19 хувиар өссөн байжээ. Хүүхдүүдийн хувьд сонсгол муудах уйл явц эхний ээлжинд мэдрэгдэхгүй, харин ус дуслах, хүн шивнэх чимээг сонсохгүй болсноор мэдрэгдэж эхэлдэг гэж зарим хүүхдүүд ярьжээ. Судлаачид үүнийг iPod зэрэг олон төхөөрөмжүүдтэй холбож болох ч гол шалтгаан нь төхөөрөмжинд бус харин дуу чимээнд байгаа гэв. "Үе үеийн залуус хөгжим сонсох олон шинэ хэрэгсэлтэй танилцаж байсан ч хор уршиг гарах нь бага байсан. Гэтэл одоогийн залуус хөгжмийг удаан сонсч байна. Тэднийг өмнөх үетэй нь харьцуулахад хоёр дахин илүү цагаар сонсдог болсон" хэмээн Бостон хотын хүүхдийн эмнэлгийн чих хамар хоолойн эмч Brian Fligor хэлжээ. Тэгэхээр хөгжим сонсохдоо аль болох цөөн цагаар, бага төвшин дээр сонсох хэрэгтэй болж байна. Та iPod-ын дуу хэд дээр байгааг нэг хараарай. | |
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1566 | Нийтэлсэн:: Rogue |
Нийт сэтгэгдэл:: 0 | |