9:20 AM

Япон улсын Күширо техникийн их сургуулийн профессор Тото гуайн зохион бүтээсэн цахилгааны төхөөрөмжийг Хангай ханы нурууны ар талд Цэнхэрийн халуун усны дэргэдэх «Цэнхэр жигүүр» жуулчны баазад суурилуулжээ. Цэнхэрийн халуун рашаан +86 градус, харзны хүйтэн ус нь -10 градус бөгөөд хоорондоо ойрхон байдаг. Энэхүү халуун хүйтэн усны температурын зөрүүнээс нарны самбарыг ашиглан 60 вольтын цахилгаан эрчим гаргаж тус байгууллагын хөргөгч, угаалгын машин, зурагт зэргийг ажиллуулан ахуйн хэрэгцээг хангаж байна. «Цэнхэр жигүүр» жуулчны баазын япон эзэн Шёоги Үмэки сан Асахи сониноос Япон улсын Тотори мужийн цэцэрлэгт хүрээлэнд ус, нарны гэрлийг ашиглан эрчим хүч гаргадаг шинэ бүтээлийн тухай уншжээ.

Тэрээр цаг алдалгүйгээр шинэ төхөөрөмжийг зохиогчтой холбоо барьж улмаар Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь жуулчны бааздаа 1997 онд энэхүү төхөөрөмжийг байршуулан туршиж 40 вольтын цахилгаан гарган хэрэглэж байгаад 2011 оны хавраас шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлжээ. Байгаль дэлхийд ээлтэй зардал багатай эл бүтээлийг зохион бүтээгч энэ зун Монгол оронд ирж төхөөрөмжийнхээ байдалтай танилцаад сэтгэгдэл өндөр буцжээ.





Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1175 | Нийтэлсэн:: Rogue
Нийт сэтгэгдэл:: 0
e border="0" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Таны нэр:
Code *:
Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хvлээхгvй.

Санал асуулга

Манай сайт ямар мэдээлэл илүү хийсэн дээр вэ?

Нийт санал: 0

Facebook like