Худлаа ярьж байгааг хэрхэн мэдэх вэ?
”Но” – той хүний сэтгэлийн хөдөлгөөн болоод бусад реакц удааширалтай байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө шууд илэрхийлж чадахгүй гацаж байснаа нэлээд давалгаатай эхэлнэ. Тэгээд гэв гэнэт зогсооно. Жишээ нь, шууд инээхгүй гацсанаа учиргүй чангааар хөхрөх, гэнэт инээхээ болих. Эсвэл "Та их сайн ажилласан байна” гэж худлаа манжилж байгаа хүн өөрийнхөө юу хэлснээ ухаарсныхаа дараа л инээмсэглэнэ. Үнэн ярьж байгаа хүний үг, эмоци хоёр бол давхцаж байдаг.