2:13 PM | |
| Хөгжмийн домог, хаан хэмээн өргөмжлөгдсөн Майкл Жексон таалал төгсөөд хоёр жилийг ардаа орхижээ. Хэдэн мянган шүтэн бишрэгч фэнүүдийнхээ сэтгэл зүрхийг гонсойлгосон түүний гэнэтийн үхэл түүхэн дэх олон тайлагдашгүй нууц үхлийн нэг болсон юм. Хэдийгээр 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос Анжелосын шүүх эмнэлгийн тогтоолд Жексоны цусанд мэс заслын үед хэрэглэдэг "Пропофол” гэх нойрсуулагчийн тун их хэмжээгээр илэрсэн нь түүний үхлийн шалтгаан болжээ хэмээн дүгнэсэн ч түүнд олон хүн эргэлздэг. Зарим нэг нь Жексоны хувийн эмч Конрад Муррэйг эмийн тунг хэтрүүлэн өгч, дуучны аминд хүрсэн хэмээн буруутгадаг. Гэсэн ч түүний эмчийн өмгөөлөгч нь Майкл Жексон нойрсуулагч үйлчилгээ бүхий эмийн тунг дур мэдэн хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн мэдүүлсэн байдаг. Харин Жексоны ойр дотныхон энэ талаар өөр тайлбар хийдэг. Түүний эгч Латояа Жексон өнгөрсөн долоо хоногт CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр Жексон нас барахаасаа өмнө түүнд ойр байдаг хүмүүс аминд нь хүрэхийг санаархаж байсан тухай ярьсан. Жексоны ээж Катерин хүүгийнхээ үхэлд "AEG Live” группийг буруутгаж байгаа ба эрүүл мэндийнх нь байдал дорой байхад тоглолтын бэлтгэл сургуулилтыг цаг наргүй хийлгэж байсан нь хүүгийнх нь аминд хүрэх гол шалтгаан болсон гэж үзжээ. Түүнчлэн Жексон амьсгал хураахаасаа нэг сарын өмнөөс мартамхай, амархан түгшдэг, огцом ууртай, толгой нь эргэж унадаг болсон байсан тухай ч ээж нь мэдэгдсэн байна. Энэ мэтээр Жексоны үхэл жам ёсных биш гэдгийг нотлох гэсэн олон таамаг нотолгоонуудыг дуучны гэр бүлийнхэн өгсөөр байгаа ба хэргийг дахин шалгуулж, үнэн мөнийг тодруулна гэж мэдэгдсэн билээ. Ямартаа ч бурханы оронд заларсан домогт дуучныг түүний хэдэн мянган шүтэн бишрэгчид нь эргэн дурсаж байна. | |
|
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1617 | Нийтэлсэн:: Rogue | |
| Нийт сэтгэгдэл:: 0 | |