7:10 PM | |
Австралийн эрдэмтэд нэгэн ер бусын тээврийн хэрэгсэл зохион бvтээснийг уншигч танд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Wheelbike хэмээх энэхvv мотоцикл маягийн дугуй нь аккумлятороор тэжээгддэг электрон хєдєлгvvртэй ажээ. Vvнийг зохион бvтээсэн Аделаидын их сургуулийн эрдэмтэдийн хэлснээр аварга том хоёр дугуйн хооронд байрлах жолоочийн суудал нь сайтар бэхлэгдсэн бєгєєд жолоочийн удирдах барилын дагуу хоёр тийшээ савчих юмуу єнхрєх маягаар урагшилдаг байна. Мєн дороо эргэх ч боломжтой ажээ. Тvvнчлэн дээд талдаа 40 км/цаг хvртэл хурдалдаг энэхvv тєхєєрємж доторх жолоочийн суудал нь огт хєдлєхгvй эгцээрээ байх ч боломжтой байдлаар боловсруулагджээ. Хэрэглээний хувьд мотоциклон дугуй маягтай энэхvv тээврийн хэрэгслийг дугуй тавьдаг газар тавьж болдог байна. Харамсалтай нь Wheelbike нь одоохондоо бvрэн бэлэн болоогvй, зєвхєн туршилтын загвар тєдий байгаа тул єнєєдрийн байдлаар зvгээр л паркийн хєгжилтэй тоглоом маягаар хашаандаа хэрэглэж болохоор тєвшинд байгаа юм. Тусгай жойштикний тусламжтайгаар залдаг Wheelbike-ийг зохион бvтээгчид нь Edward гэж "єхєєрддєг” байна. Эдвард гэдэг нь Electric Diwheel With Active Rotation Damping гэдэг vгний товчлол болж байгаа ажээ. Ингээд бvгдээрээ зєгнєлт киног бодит амьдрал дээр амилуулсан сонирхолтой бvтээлийн туршилтын загвартай танилцацгаая. | |
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 839 | Нийтэлсэн:: Rogue |
Нийт сэтгэгдэл:: 0 | |