12:08 PM | |
Дуучин Rihanna-ийн найз залуу яг хэн юм болоо? Сонирхолтой бол цааш унших дээр дараад уншаарай!
Түүний хувийн амьдрал ч бас уран бүтээлээс нь дутаагүй дуулиантай. 22 настай энэ бүсгүй R&B, Pop, Dance чиглэлээр дуулдаг бөгөөд 5 жилийн хугацаанд 4 цомгийг үзэгчдийн хүртээл болгожээ. Хамгийн сүүлд гаргасан "Rated R" цомог нь 2009 оны 11 дүгээр сард худалдаанд гарсан юм. Энэхүү цомог нь тухайн жилдээ олон улсын chart-д 4-т бичигдсэн бол цомгийн single "Rude Boy" дуу нь Billboard-г тэргүүлж байлаа. Rapper Jay-Z-н артист болон уран бүтээлээ хийдэг түүний хувийн амьдрал ч нэлээд ээдрээтэй. Маш залуудаа дэлхийн од болсон түүний шуугиант найз залуу нь "нялх од" Chris Brown байсан билээ. Гэсэн ч хосууд сенсаац тарихыг хүссэн үү, яасан? нэг л мэдэхэд хоорондоо муудалцаж, Rihanna найз залуудаа "зодуулан" салсан юм. Тэр цагаас хойш Rihanna уран бүтээлдээ илт анхаарч өөрийн нэр хүндээ эргүүлэн олж авсан бөгөөд саяхнаас шинэ найз залуутай болсон нь олны хараанаас мултарсангүй ээ. Түүний болзоот залуугаар LA Dodgers багийн тоглогч Matt Kemp тодорсон байна. Эх сурвалж www.buuhia.com Attachments: Image 1 | |
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1139 | Нийтэлсэн:: Rogue |
Нийт сэтгэгдэл:: 0 | |