2:30 PM | |
![]() Өчигдөр орой Jet Li-г харчих санаатай "Сая долларын олз" киног үзлээ. Киноны үйл явдал тийм ч инээдтэй санагдсангүй нэгэн хэвийн л үргэлжилсээр. Сүүлдээ бүр залхуутай санагдаад гарах гэж байтал Jet Li-ийн сураг сонсогдлоо. За тэгээд л кинонд дээрээ бол "Jet Li одоо онгоцоор ирж байна, Балсан захирал та хүлээн авах арга хэмжээг зохион байгуулаарай" гээд л үүрэгдэв. Jet Li ч онгоцноосоо буугаад л ирлээ, хараад байсан эвлүүлэг бололтой. Нэг Монгол залуугын нүүрэн дээр Jet Li-ийн нүд хамрыг зоочихжээ. Ядаж байхад Jet Li өөрөө цайвар арьстай байдаг, орлон тоглож байгаа Монгол залуу нь бор арьстай байдаг. Арай ч ингэж эвлүүлж болохгүй ээ, ядаж мэргэжлийн хүнээр хийлгэсэн бол арай л бодит харагдах байж. Ямар ч харааны гажигтай хүн хараад л шууд эвлүүлэг гэдэг нь тодорхой. Хамгийн инээдтэй хэсэг нь Jet Li машин дотор өөрийг нь урьсан хүнтэй ярьж байна гэнээ. Тэгсэн тэр яриа нь робот хэлээд байгаа муу даа. Компьютер дээр нэг тиймэрхүү программ байдаг даа, хүний бичсэн үгийг уншдаг. Яг л тэр программаар хэлүүлчихжээ. Аан бас дүрс үнэн муу байсан. 2000 оны Монгол кинонууд тийм дүрслэлтэй байсныг санаж байна. Ядаж миний iPhone 4-р киногоо хийсэн бол арай л өнгөлөг харагдах байлаа. Тэгээд энэ киног бараг 7 хоногын хугацаанд хийсэн бололтой. Хоёрхон газар зураг авалт нь явагдаад л дуусаа. Кинонд ажилласан баг үнэхээр муу байнаа. Гэрэлтүүлэлт сүүдэрлэлт арилгах гэж юм мэддэггүй юм шиг байна. Тэгээд тоглож байгаа жүжигчдийнх нь хөлс нь тодорч харагдаад л... Энэ кино бараг Монголын хамгийн хямд үнээр бүтсэн кино байх.tLi-н нэр хүндийг ашиглаж нилээдгүй ашиг олно гэж тооцоолоод "Сая долларын олз" гэдэг нэр өгсөн байх. За тэгээд Үхэр Монголчуудаа жинхэнэ утгаар нь доромжилж байна дөө. Хэрвээ та бүхэн уурламаар санагдаж, хамаг неревээ барахыг хүсвэл "Сая долларын олз" киног заавал үзээрэй. Та бүхний төлсөн 5000 төгрөгнөөс илүү, тэд таны эрч хүч, энергийг үгүй хийх болно гэдэгт 100% итгэлтэй байна! Эвлүүлэг ![]() Ориг Jet Li -гийн зураг ![]() | |
|
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1223 | Нийтэлсэн:: Rogue | |
| Нийт сэтгэгдэл:: 7 | |
|
munkherdene Spam ( E-mail ) | 2012-01-13 | 3:10 PM
7
| |