7:55 AM

Сансрын аяллын нисэх онгоц анхны нислэгээ хийсэн байна

Сансрын зургаан хүний суудалтай аяллын нисэх онгоцны анхны туршилтын нислэг амжилттай боллоо гэж Америкийн сансрын аялал жуучлалын "Виржин Галактик” компани мэдэгджээ.

"SpaceShipTwo” сансрын нисэх онгоц даваа гарагт хоёр цаг 54 минутын нислэг хийжээ. Энэ нисэх онгоцыг "WhiteKnightTwo” гэдэг нисэх онгоц тээгчийн далавчинд холбосон аж. "Виржин Галактик” компанийн мэдээлснээр, сансрын нисэх онгоцны туршилтын нислэгийн хөтөлбөрийг 2010-2011 онд үргэлжлүүлэх юм.

Туршилтын 100 гаруй нислэгийн дараа эхний үйлчлүүлэгчид сансрыг зорих аялалд гарах аж. Сансрын аялалд явахын тулд 200 мянган доллароор нисэх онгоцны тасалбараа авах билээ.

Сансрын аяллын нисэх онгоцны тасалбарыг 300 хүн урьдчилан захиалсны 11 нь Оросын иргэн гэнэ. Үүнээс гадна 85 мянга гаруй хүн нислэгийн тасалбар худалдан авах хүсэлт гаргажээ. "SpaceShipTwo” сансрын нисэх онгоц зорчигчдыг далайн түвшнээс дээш 110 км өндөрт аваачин, 2,5 цаг үргэлжлэх нислэгийн үеэр зорчигчид нисэх онгоцны бүхээгт сансрын жингүйдэлд байх боломжийг бүрдүүлэх аж.

"Виржин Галактик” компани таван сансрын нисэх онгоцоор үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ. Одоогоор зөвхөн Орос улс сансарт жуулчин илгээж байгаа билээ. Долоо хоног гаруй үргэлжилдэг энэ аялалд гарахын тулд 30 сая долларын төлбөр авдаг юм. "Виржин Галактик” сансрын аялал жуулчлалын компани нь Британийн тэрбумтан Ричард Брансоны "Виржин” групп салбар бөгөөд Абу Даби хотын Аабар хөрөнгө оруулалтын компани "Виржин Галактик” компанийн нийт хувьцааны 32 хувийг эзэмшдэг байна.





Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 2181 | Нийтэлсэн:: amaraa_0997
Нийт сэтгэгдэл:: 0
e border="0" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Таны нэр:
Code *:
Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хvлээхгvй.

Санал асуулга

Манай сайт ямар мэдээлэл илүү хийсэн дээр вэ?

Нийт санал: 0

Facebook like