3:38 PM | |
"Жирэмсэн залуу” нэрээрээ дэлхийн хэмжээнд танигдсан Thomas Beatie хэмээх залуу энэ оны эхээр амаржиж, эрүүл саруул охинтой болсон билээ. Харин тэрбээр дахин хөл хүнд болсон бөгөөд хоёр дахь хүүхдээ хүлээж суугаа гэнэ.
Төрөлхийн эмэгтэй байсан тэрбээр хүйсээ солиулж, улмаар эхнэртэй болсон бөгөөд зургадугаар сарын 29-нд Susan гэх охиноо төрүүлснийхээ дараа Америкийн ABC News-т ярилцлага өгөх үеэрээ эр гормоны ялгаралт харьцангуй бага байгаа учраас дахин хүүхэдтэй болж болно хэмээн ярьж байсан юм. "Би сайн байгаа. Эмчийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдсан, бүх зүйл хэвийн байгаа” хэмээн тэрбээр ярьжээ. Эхнэр Nancy-гийн хамт Орегон мужийн Бенд хотноо оршин суудаг Thomas Beatie-гийн хэлснээр тэр ирэх оны зургадугаар сарын 12 гэхэд амаржих гэнэ. Beatie төрөлхийн эмэгтэй боловч хүйс солих мэс засал хийлгэсэн учир албан ёсоор эрэгтэй хүн хэмээн тэмдэглэгдсэн юм. Тэр 1990-ээд оны сүүлч үед хүйс солих мэс засал хийлгэх үеэрээ умай, өндгөвч зэрэг нөхөн үржихүйн эрхтнээ хэвээр нь хадгалж үлдсэн байна. | |
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн:: 1527 | Нийтэлсэн:: Rogue |
Нийт сэтгэгдэл:: 5 | |
odko Spam ( E-mail ) | 2012-06-21 | 11:59 PM
5
gaj donton gj eniig l heleh bhdaa xexe
| |