S.E.E.P. хэмээх тоглоом үйлдвэрлэгч компани 2011 онд нэгэн шинэ тоглоом гаргалаа. Энэ бол Super Mario Brawl. Зураглал, дуу дүрслэлээрээ орчин үеийн тоглоомуудыг гүйцэхгүй ч үйл явдал, хөгжилтэй, сонирхолтой тоглоом учир таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Mario-г танихгүй хүн байхгүй байлгүй дээ. Mario маань эсрэг талын амьтдыг дээрээс нь гишгэж алдаг бол энэ тоглоом дээр та тэс ондоогоор тоглох болно, та амьтдыг өшиглөж, цохин устгах болно. Мөн өөрийн цуснаас хасан супер эргэлт хийх боломжтой ба эсрэг талын амьтдыг дорно үгүй хийх чадалтай юм. Мөөг авдаг байсан бол та зэвсэг(Алх, лантуу..) авч дайснаа оновчтой ганц цохиод л устгах боломжтой. Мөн үлэг гүрвэл, онгоц гээд л сонирхолтой бүхэн энд бий